22 Gallery › 22 Journal

Брэндийн логогүйгээр тансаг харагдах 5 арга

2026-10-14

Quiet luxury буюу "чимээгүй тансаглал" гэдэг нь үнэтэй харагдах гэж хичээлгүйгээр тансаг байхыг хэлнэ. Энд брэндийн том лого биш, хувцасны эсгүүр, материал, өнгө л гол үүрэгтэй. Энэ хэв маяг 2023 онд "Succession" цуврал болон жүжигчин Гвинет Пэлтроугийн шүүх хуралд өмссөн хувцаслалтын дараа дахин түгээмэл болсон.

1. Гурваас олон өнгө холихгүй

Цөцгий, тэмээн шар, хар гэх мэт. Нэг хослолд гурваас олон өнгө холивол тайван, тансаг төрх алдагдана.

2. Материалаа онцол

Сатин, ноос, сүлжмэл, арьс, suede зэрэг гэрэлд гоё тусдаг материал энгийн загварыг ч үнэтэй харагдуулдаг.

3. Биедээ таарсан хувцас сонго

Мөр, ханцуйны урт нь яг таарсан энгийн цамц таараагүй үнэтэй хувцаснаас илүү гоё харагдана. Ямар хэмжээ авахаа мэдэхгүй байвал өндөр, жингээ DM-ээр бичээрэй, бид зөвлөе.

4. Нэг сайн цүнхтэй бай

Дунд зэргийн таван цүнхнээс нэг чанартай арьсан цүнх дээр. Мөрөн дээрээ ч, хөндлөн зүүж ч болдог хоёр оосортой загвар хамгийн ашигтай.

5. Цэвэрхэн, эмх цэгцтэй бай

Индүүдсэн хувцас, цэвэрхэн гутал, цөөхөн гоёл — нэг нарийн гинж эсвэл жижиг ээмэг л хангалттай. Энэ бол хүн бүрт боломжтой хамгийн энгийн тансаглал.

Эх сурвалж