22 Gallery › 22 Journal
2026-10-10

Эвтэйхэн гутал өмсөнө гэдэг гоё харагдахаа больно гэсэн үг биш. Хуучирсан мэт өнгөлгөөтэй (vintage distressed) пүүз хамгийн энгийн хувцсыг ч сонирхолтой болгодог.
Тэмээн шар, хагас цахилгаантай сүлжмэл цамц, цайвар жинс, пүүз. Навч унасан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад яг тохирно.
Хар хуниастай мини юбка, богино хүрэм, пүүз. Юбкатай өмсөхдөө хэт бүдүүн ултай биш, нарийн хэлбэрийн пүүз сонговол юбка дарагдахгүй.
Сатин өргөн өмдийг пүүзтэй өмсөх нь гоёлын хувцсыг энгийн зүйлтэй хослуулах хамгийн амар арга. Өмдний шуумаг шагайнаас арай дээгүүр, цамц нь биедээ таарсан байвал хэмжээ тэнцвэртэй харагдана. Том даавуун цүнх нэмбэл хичээл, ажилдаа шууд явж болно.
Пүүзний хэмжээ загвар бүрт өөр байдаг. Ихэвчлэн өдөр тутам өмсдөг хэмжээгээ аваарай. Эргэлзвэл DM-ээр асуугаарай.